Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 73:20-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шигТа тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.

21. Миний зүрх сэтгэл гашуудахадБи дотроо цоо хатгагдан

22. Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв.Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан.

23. Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна.Та баруун гараас минь барьсан юм.

24. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж,Хожим намайг сүр жавхланд угтан авна.

25. Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ?Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.

26. Махан бие ба зүрх минь үгүй болж болно,Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.

27. Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно.Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.

28. Харин Бурханд ойр байх нь надад сайн.Таны бүх үйлсийг тунхаглахын тулдБи БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 73