Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 73:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж,Гараа гэмгүй байдал дотор угаалаа.

14. Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.

15. Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.

16. Үүнийг ойлгохоор бодох үед миньНадад маш төвөгтэй байсан бөгөөд

17. Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв.Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.

18. Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм.Та тэднийг мөхөл уруу хаясан.

19. Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!

20. ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шигТа тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.

21. Миний зүрх сэтгэл гашуудахадБи дотроо цоо хатгагдан

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 73