Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 73:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Үнэхээр Бурхан Израильд,Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.

2. Харин миний хувьд би бараг хөл алдаж,Бараг хальтрах шахлаа.

3. Учир нь би хорон муу хүний амжилтыг харанСайрхагчид атаархсан.

4. Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөдТэдний бие нь тарган юм.

5. Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.

6. Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.

7. Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ.Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү.

8. Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.Тэд ихэмсгээр ярьдаг.

9. Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.

10. Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,Бялхам их усыг уудаг.

11. Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 73