Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 72:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэрээр далайгаас далай хүртэл,Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.

9. Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.

10. Таршиш болон арлуудын хаад алба гувчуурыг авчраг.Шеба болон Себагийн хаад бэлэг барих болтугай.

11. Бүх хаад түүний өмнө сөгдөж,Бүх үндэстнүүд түүнд зарагдах болтугай.

12. Тэрээр гачигдагчийг тусламж гуйн хашхирахад нь,Мөн дарлагдагчийг болон туслагчгүй нэгнийг ч бас аварна.

13. Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөдГачигдагсдын амийг аврах болно.

14. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аврах бөгөөдТэдний цус түүний нүдэнд үнэтэй байх болно.

15. Тиймээс тэр амьд байж, Шебагийн алт түүнд өгөгдөх болтугай.Тэд түүний төлөө үргэлж залбирах болтугай.Тэд түүнийг өдөржин ерөөх болтугай.

16. Уулсын оргил дээрх газарт үр тариа элбэг дэлбэг байх болтугай.Түүний үр жимс Ливаны хуш шиг найгана.Хотод суугчид газрын ургамал мэт урган цэцэглэх болтугай.

17. Түүний нэр мөнхөд байх болтугай.Түүний нэр нар гэрэлтэх мэт өсөх болтугай.Хүмүүсийг түүгээр ерөөлгөөч.Бүх үндэстнүүд түүнийг ерөөгдсөн гэж дуудагтун.

18. Ганцаараа гайхамшгуудыг үйлддэгИзраилийн Бурхан, ЭЗЭН Бурхан магтагдах болтугай.

19. Түүний сүр жавхлант нэр мөнхөд магтагдах болтугай.Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй.Амен, Амен.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 72