Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 72:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэрээр ард түмний зүдрэгсдийг зөвтгөн,Гачигдагсдын хүүхдүүдийг аварчДарлагчийг сөнөөх болтугай.

5. Тэд нарыг болон сарыг байхад, үеийн үед Танаас эмээг.

6. Тэрээр хатсан өвсөн дээр бороо шиг,Газар хөрсийг усалдаг ширүүн бороо шиг бууж ирэх болтугай.

7. Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг.Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг.

8. Тэрээр далайгаас далай хүртэл,Мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай.

9. Цөлийн нүүдэлчид түүний өмнө бөхийж,Түүний дайснууд тоос шороог долоох болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 72