Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 71:15-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Миний ам Таны зөв шударга,Таны авралын талаар өдөржин ярина.Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.

16. Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

17. Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

18. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.Би Таны чадлыг үе удамд,Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.

19. Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн.Бурхан, хэн Тантай адил вэ?

20. Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн ТаНамайг дахин сэргээж,Газрын гүнээс дахин татан гаргана.

21. Та миний агуу байдлыг улам өсгөж,Намайг тайвшруулахаар эргээч.

22. Бурхан минь ээ, би Таны үнэнийг,Таныг босоо ятгаар магтана.Израилийн Ариун Нэгэн,Би Танд ятга хөгжмөөр магтан дуулна.

23. Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна.Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.

24. Хэл минь ч өдөржин Таны зөв шударгыг өгүүлнэ.Учир нь намайг хорлохыг хүсэгчид доромжлол ба ичгүүрт унасан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 71