Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 71:15-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Миний ам Таны зөв шударга,Таны авралын талаар өдөржин ярина.Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.

16. Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

17. Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

18. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.Би Таны чадлыг үе удамд,Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.

19. Учир нь аугаа зүйлсийг хийсэн Бурхан,Таны зөв шударга байдал тэнгэрт хүрсэн.Бурхан, хэн Тантай адил вэ?

20. Надад олон зовлон зүдгүүрийг үзүүлсэн ТаНамайг дахин сэргээж,Газрын гүнээс дахин татан гаргана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 71