Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 71:15-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Миний ам Таны зөв шударга,Таны авралын талаар өдөржин ярина.Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.

16. Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

17. Бурхан, Та залуугаас минь эхлэн намайг сургасан.Би одоо болтол Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.

18. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч.Би Таны чадлыг үе удамд,Таны хүчийг ирээдүйн бүх хүнд тунхаглах хүртэл бүү орхиоч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 71