Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 71:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Таны дотор би хоргодов.Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.

2. Өөрийн зөв шударгаар намайг авран, суллаач.Өөрийн чихээ над уруу хандуулан, намайг авраач.

3. Надад миний байнга очиж байх хоргодох хад болооч.Та миний хад, миний бат цайз учраасНамайг аврахаар тушаасан билээ.

4. Бурхан минь ээ, намайг хорон муу хүний гараас,Бурууг үйлдэгч ба харгис хүний атгалтаас авраач.

5. Учир нь Та бол миний найдвар.БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм.

6. Би төрөхөөсөө Танаар түшүүлсэн.Та бол намайг эхийн минь хэвлийгээс гаргаж авсан Нэгэн билээ.Би үргэлж Таныг магтана.

7. Би олон хүмүүст хачин юм болсон.Учир нь Та бол миний бат бэх хоргодох газар.

8. Миний ам Таны магтаалаар,Таны алдраар бүхэл өдөржин дүүрсэн байна.

9. Хөгшрөх үед намайг бүү орхиоч.Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач.

10. Учир нь миний дайснууд миний эсрэг ярилцжээ.Миний амийг отогчид хамтран хуйвалджээ.

11. Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг хаясан.Аврах хүн байхгүй учраас түүнийг хөөж, барь” гэж хэлсэн.

12. Бурхан, надаас бүү хол байгаач.Бурхан минь ээ, надад туслахаар хурдлаач.

13. Миний сүнсний дайснуудыг ичгүүрт унаган, сөнөөгөөч.Намайг хорлохыг хүсэгчдийг доромжлол, ичгүүрээр нөмөргөөч.

14. Харин би үргэлж найдаж,Таныг улам ихээр магтах болно.

15. Миний ам Таны зөв шударга,Таны авралын талаар өдөржин ярина.Учир нь би тэдгээрийн нийлбэрийг ч мэддэггүй юм.

16. Би БУРХАН Эзэний хүчит үйлсийг авчирна.Би Таны зөв шударгын талаар, зөвхөн Таны л тухай тунхаглана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 71