Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 7:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж,Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол

5. Дайсан минь намайг мөшгөн бариг.Тэрээр амийг минь газарт гишгэлэн,Алдрыг минь тоос шороонд унагааг.Села

6. ЭЗЭН, ууран дотроо босооч.Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч,Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.

7. Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж,Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.

8. ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу,ЭЗЭН, намайг зөвтгөөч.

9. Хорон муу хүний бузар мууг төгсгөж,Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч.Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 7