Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 7:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний Бурхан ЭЗЭН, Таны дотор би хоргодсон билээ.Намайг мөшгөж буй бүгдээс намайг авран, чөлөөлөөч.

2. Эс тэгвэл чөлөөлөх хүнгүйд намайг чирэн, тэрээр арслан мэт намайг урж тастчина.

3. Миний Бурхан ЭЗЭН, хэрэв би үүнийг хийсэн бол,Хэрэв миний гарт гэм нүгэл байгаа бол,

4. Хэрэв би анд нөхөртөө хорон мууг буцааж,Шалтгаангүйгээр миний өстөн болсон хүнээс булааж авсан бол

5. Дайсан минь намайг мөшгөн бариг.Тэрээр амийг минь газарт гишгэлэн,Алдрыг минь тоос шороонд унагааг.Села

6. ЭЗЭН, ууран дотроо босооч.Миний өстнүүдийн хилэнгийн эсрэг зогсооч,Миний төлөө босооч. Та шийтгэлийг товлосон билээ.

7. Тоо томшгүй хүмүүсээр Та Өөрийгөө хүрээлүүлж,Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.

8. ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу,ЭЗЭН, намайг зөвтгөөч.

9. Хорон муу хүний бузар мууг төгсгөж,Харин зөв шударга хүнийг бат тогтоогооч.Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм.

10. Миний бамбайЦэх шулуун зүрхтнийг авардаг Бурханд бий.

11. Бурхан бол шударга шүүгч бөгөөдӨдөр бүр хилэгнэдэг Бурхан юм.

12. Хэрвээ хүн гэмшихгүй болТэрээр илдээ ирлэх болно.Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 7