Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 69:20-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна.Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй.Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.

21. Тэд бас надад миний хүнсэнд цөсийг,Намайг цангахад уулгахаар цууг өгсөн.

22. Тэдний өмнөх тэдний ширээ урхи болог.Тэднийг амар тайван байхад энэ нь хавх болог.

23. Тэднийг харж чадахгүй болгохоор нүд нь харанхуйлах болтугай.Тэдний ууц нурууг үргэлж чичрүүлээч.

24. Өөрийн хилэгнэлийг тэдний дээр асгаач.Таны дүрэлзэж буй уур тэднийг нөмрөх болтугай.

25. Тэдний хуаран хоосрох болтугай.Тэдний майхнуудад хэн ч бүү оршин сууг.

26. Учир нь тэд Таны бут цохисон хүнийг хяхан хавчсан бөгөөдТэд Таны шархдуулсан хүний өвчний талаар ярилцдаг.

27. Тэдний гэм буруу дээр гэм бурууг нэмээч.Тэд Таны зөвт байдалд бүү ороосой.

28. Тэд амийн номоос хасагдан арчигдаж,Зөв шударга хүмүүстэй хамт бүү бичигдээсэй.

29. Харин би зовж шаналсан бөгөөд өвдөж байна.Бурхан, Таны аврал намайг өндөрт өргөх болтугай.

30. Би Бурханы нэрийг дуугаар магтаж,Түүнийг талархлаар өргөмжилнө.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 69