Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 69:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, намайг авраач.Учир нь их ус аминд минь заналхийлсэн.

2. Би гүн намагт живсэн бөгөөд тэнд хөл тогтох газар үгүй.Би гүн усанд орж, үерт автсан.

3. Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ.Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.

4. Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна.Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна.Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.

5. Бурхан, миний мунхаглалыг мэддэг нь Та бөгөөдМиний буруу Танаас нууцлагдаагүй.

6. Түмэн цэргийн БУРХАН Эзэн,Таныг хүлээгчид надаас болж ичгүүрт бүү ороосой.Израилийн Бурхан,Таныг эрэн хайгчдыг надаас болж шившигт бүү оруулаасай.

7. Учир нь Таны төлөө би жигшил зэвүүцлийг үүрчээ.Миний нүүрийг ичгүүр нөмөрсөн.

8. Би ах дүүстээ харийн хүн болж,Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.

9. Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж,Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн.

10. Намайг мацаг барин сэтгэлдээ уйлахад,Тэр нь чухамдаа миний шившиг болсон.

11. Намайг тааран хувцас өмсөхөд,Би тэдний хувьд, сургамж яриа болсон.

12. Дааман хаалганы дэргэд суугчид миний тухай ярьдаг бөгөөдБи согтуурагчдын дуу нь болсон.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 69