Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 68:25-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуундДуучин эхэлж, хөгжимчид дагав.

26. Израилиас ундран гардаг та нар аа,Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!

27. Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй,Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.

28. Чиний Бурхан чамд хүчийг тушаав.Бидний төлөө үйлдэж байсан Бурхан, Та Өөрийн хүчийг харуулаач.

29. Иерусалим дахь Таны сүмээс болжХаад Танд бэлгүүдийг авчирна.

30. Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэгЗэгсэн дундах араатнууд болонАрд түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ.Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.

31. Дээдсүүд Египетээс гарч ирнэ.Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.

32. Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун.Эзэнд магтан дуулагтун.Села

33. Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун.Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.

34. Хүч чадлыг Бурханых гэж үз.Түүний сүр хүч Израилийн дээр,Түүний хүч чадал тэнгэрт байна.

35. Бурхан, Өөрийн ариун газраас Та сүрдмээр байна.Израилийн Бурхан Өөрөө хүмүүст хүч чадлыг өгдөг.Бурхан магтагдах болтугай!

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 68