Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 68:17-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Бурханы сүйх тэрэгнүүд мянгаараа, түм түмээр байдаг.Эзэн Синаид байгаатай адил тэдний дунд ариун байдал дотор байна.

18. Та өндөрт гарч, олзлогдогсдыг дагуулжээ.Та хүмүүсийн дунд бэлэг авсан,Тэрслэгчдээс ч авсан нь ЭЗЭН Бурхан тэнд оршин суухын тулд юм.

19. Өдөр бүр бидний ачааг үүрдэг Эзэн,Бидний аврал болох Бурхан магтагдах болтугай.Села

20. Бидний хувьд Бурхан бол авралын Бурхан юм.Үхлээс зайлах нь Эзэн болох БУРХАНых юм.

21. Үнэхээр Бурхан дайснуудынхаа толгойг,Гэмээ байнга үйлддэг хүний үстэй оройг бяц цохино.

22. Эзэн “Би тэднийг Башанаас авчирна.Би тэднийг далайн гүнээс буцааж гаргана.

23. Энэ нь хөл чинь тэднийг цусанд нь түйвээж,Нохдын чинь хэл дайснуудын чинь цуснаас хувь хүртэхийн тулд болой” гэв.

24. Бурхан, тэд Таны залран ирэхийг,Миний хаан болох миний Бурханы ариун газарт залран ирэхийг харсан.

25. Шагшуурга шажигнуулах бүсгүйчүүдийн дуундДуучин эхэлж, хөгжимчид дагав.

26. Израилиас ундран гардаг та нар аа,Их чуулганд Бурхан ЭЗЭНийг магтан дуулагтун!

27. Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин,Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй,Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.

28. Чиний Бурхан чамд хүчийг тушаав.Бидний төлөө үйлдэж байсан Бурхан, Та Өөрийн хүчийг харуулаач.

29. Иерусалим дахь Таны сүмээс болжХаад Танд бэлгүүдийг авчирна.

30. Хөл доороо мөнгөний өөдсийг гишгэлдэгЗэгсэн дундах араатнууд болонАрд түмнүүдийн тугалуудын дундах бухан сүргийг зэмлэ.Тэрээр дайнд баярлагч хүмүүсийг тараажээ.

31. Дээдсүүд Египетээс гарч ирнэ.Етиоп гараа Бурхан уруу хурдан сунгана.

32. Дэлхийн хаанчлалууд аа, Бурханд дуулагтун.Эзэнд магтан дуулагтун.Села

33. Эртний үеийн дээд тэнгэрүүдийг хөлөглөгч Түүнд дуулагтун.Харагтун, Тэрээр сүрлэг дуу хоолойгоор айлддаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 68