Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 68:1-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан босож, дайснууд нь таран бутарч,Түүнийг үзэн ядагчид Түүний өмнөөс зугтаг.

2. Утаа замхардгийн адил тэднийг хөөгөөч.Лааны тос галын өмнө хайлдгийн адилХорон муу хүнийг Бурханы өмнө сөнөөгөөч.

3. Харин зөв шударга хүмүүсийг баярлуул. Тэднийг Бурханы өмнө баяр хөөр болго.Тэднийг баясалтайгаар баярлуул.

4. Бурханд дуул, Түүний нэрийг магтан дуулагтун.Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө.Түүний нэр бол ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн.

5. Эцэггүй хүний эцэг нь, бэлэвсний шүүгч нь болӨөрийн ариун газартаа буй Бурхан юм.

6. Бурхан ганцаардагчид зориулан гэрийг бий болгодог.Тэрээр хоригдогсдыг сайн сайхан уруу дагуулдаг бөгөөдЗөвхөн тэрслэгчид л хуурай хагарсан газарт оршин суудаг.

7. Бурхан, Таныг Өөрийн хүмүүсийг манлайлан явахад,Мөн Таныг цөл дундуур жагсан явахадСела

8. Газар хөдөлжээ.Тэнгэрүүд ч бас Бурханы өмнө бороо дуслуулсан.Синаи уул өөрөө ч Израилийн Бурхан болох Бурханы өмнө ганхан хөдөлжээ.

9. Бурхан, Та элбэг баян бороог хайрласан.Та Өөрийн өвийг доройтоход нь бат бэх болгожээ.

10. Таны бүтээлүүд түүн дотор суурьшсан.Бурхан, Та Өөрийн сайнаар ядуусыг хангажээ.

11. Эзэн тушаал буулгадаг.Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна.

12. “Их цэргүүдийн хаад зугтдаг, тэд зугтдаг бөгөөдГэрт үлдсэн эмэгтэй олзыг хуваана”.

13. Хонины хашаанд хэвтэх үедээ та нарМөнгөөр бүрсэн тагтааны жигүүр,Шижир алтаар бүрсэн өд нь мэт байдаг.

14. Төгс Хүчит Нэгэн тэнд хаадыг тараасан үедЗалмонд цас бударч байв.

15. Бурханы уул бол Башаны уул юм.Олон өндөр оргилтой уул бол Башаны уул юм.

16. Олон өндөр оргилтой уулс аа,Бурханы Өөрийн оршин суух газраа болгохыг хүссэн уул урууТа нар юунд атаархан харна вэ?Үнэхээр ЭЗЭН тэнд мөнхөд оршино.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 68