Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 66:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Тэр биднийг амьд байлгаж,Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.

10. Бурхан, Та биднийг сорьсон билээ.Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.

11. Та биднийг торонд оруулсан.Та бидний ууц нуруунд дарах ачааг үүрүүлсэн.

12. Та хүмүүсийг бидний толгой дээгүүр мордуулсан.Бид гал ба усан дундуур гарсан,Гэлээ ч Та биднийг элбэг баян газарт авчирсан билээ.

13. Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно.Би Танд тангарагласнаа биелүүлнэ.

14. Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж,Ам минь ингэж хэлсэн.

15. Би Танд тарган малаар шатаалт тахилуудыгХуцнуудын утаатай хамт өргөнө.Би бухыг ухнатай хамт өргөнө.Села

16. Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс,Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.

17. Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөдХэлээрээ Түүнийг өргөмжилсөн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 66