Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 66:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Би Таны өргөөнд шатаалт тахилуудыг авч орно.Би Танд тангарагласнаа биелүүлнэ.

14. Намайг зовлон зүдгүүрт байхад уруул минь гаргаж,Ам минь ингэж хэлсэн.

15. Би Танд тарган малаар шатаалт тахилуудыгХуцнуудын утаатай хамт өргөнө.Би бухыг ухнатай хамт өргөнө.Села

16. Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс,Тэгвэл миний сүнсний төлөө Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.

17. Би амаараа Түүнд хандан хашхирсан бөгөөдХэлээрээ Түүнийг өргөмжилсөн.

18. Хэрэв Би зүрхэндээ хорон мууг хүндэтгэсэн болЭзэн сонсохгүй.

19. Харин Бурхан үнэхээр сонссон юм.Тэр миний залбирлын дуунд чих тавьсан.

20. Миний залбирлыг ч,Надаас Өөрийн хайр энэрлийг ч буцаасангүй.Бурхан магтагдах болтугай.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 66