Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 66:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүх газар дэлхий, Бурханд баяртайгаар хашхир.

2. Түүний нэрд сүр жавхланг дуул.Түүний магтаалыг сүр жавхлантай болго.

3. Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ!Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.

4. Бүх дэлхий Танд мөргөж,Таныг магтан дуулна.Тэд Таны нэрийг магтан дуулна.Села

5. Ирээд, хүний хөвгүүдэд хандсан үйлс дотор сүрдмээрБурханы ажлуудыг үз.

6. Тэрээр далайг хуурай газар болгосон.Тэд хөлөөрөө алхаж голыг гаталжээ.Тэнд бид Түүний дотор баярлацгаая!

7. Тэр Өөрийн чадлаар мөнхөд захирдаг.Түүний мэлмий үндэстнүүд уруу харсаар байдаг.Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр.Села

8. Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,Түүний магтаалыг гадагш сонсгогтун.

9. Тэр биднийг амьд байлгаж,Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.

10. Бурхан, Та биднийг сорьсон билээ.Мөнгийг цэвэршүүлдэг мэт Та биднийг цэвэршүүлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 66