Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 65:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.Та түүнийг ихэд баяжуулдаг.Бурханы урсгал усаар дүүрэн.Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.

10. Та түүний шанг арвинаар усалдаг.Та түүний нуруутай тэгшилсэн.Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.Та ургахыг нь ч ерөөдөг.

11. Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөдТаны замд тос дусалдаг.

12. Хээр талын бэлчээрүүд ч дуслуулж,Толгод баяр баясгалангаар хучигддаг.

13. Нугыг хонин сүрэг нөмөрч,Хөндийнүүд үр тариагаар бүтээгджээ.Баясгалантай хашхиралтууд, тийм ээ, тэд дуулалдана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 65