Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 65:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, Таны өмнө анир чимээгүй байдал, Сион дахь магтаал байх болно.Танд тангаргийг ч биелүүлнэ.

2. Залбирлыг сонсдог Нэгэн,Тан уруу бүх хүн ирдэг.

3. Намайг гэм буруу дийлжээ.Та бидний алдаа зөрчлийг уучилдаг.

4. Өөрийн хашаануудад суулгахаарТаны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!Бид Таны ариун сүм болохТаны өргөөний сайн сайханд хангалуун байна.

5. Бидний авралын Бурхан,Газар дэлхийн бүх хязгаарууд болон алс холын далайн итгэл болохТа зөв шударгаар айдас төрүүлмээр үйлсээр бидэнд хариулдаг.

6. Та хүч тэнхээг бүслэнӨөрийн хүч чадлаар уулсыг цогцлуулдаг.

7. Та далайн түрхрээДавалгаануудынх нь түрхрээ болонХүмүүсийн үймээнийг ч намдаадаг.

8. Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог.Та үүрийн туяа болон нар шингэхийг баясган хашхируулдаг.

9. Та газар дэлхийд айлчилж, түүнийг бялхуулдаг.Та түүнийг ихэд баяжуулдаг.Бурханы урсгал усаар дүүрэн.Та тэдний үр тариаг бэлтгэдэг. Учир нь тийнхүү Та газрыг ч бэлтгэдэг билээ.

10. Та түүний шанг арвинаар усалдаг.Та түүний нуруутай тэгшилсэн.Та зүсэр бороогоор түүнийг дэвтээдэг.Та ургахыг нь ч ерөөдөг.

11. Та Өөрийн бэлгээр он жилд титэм өмсгөсөн бөгөөдТаны замд тос дусалдаг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 65