Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 63:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурхан, Та бол миний Бурхан. Би Таныг чин сэтгэлээс хайх болой.Усгүй, хуурай, ангамал газартСэтгэл минь Танаар цангаж, махан бие минь Таныг хүсэн хүлээдэг.

2. Тиймээс би Таны хүч чадал, Таны сүр жавхланг харахаарТаныг ариун газарт ажигласан.

3. Таны хайр энэрэл аминаас дээр учирУруул минь Таныг магтана.

4. Ийнхүү би амьд байх хугацаандаа Таныг магтана.Би Таны нэр дээр гараа өргөх болно.

5. Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөдАм минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.

6. Би орондоо Таныг дурсан санахдааШөнөжин Таны тухай тунгаан боддог.

7. Учир нь Та миний тусламж байсаар ирсэн юм.Таны жигүүрийн дор би баясгалантайгаар дуулдаг.

8. Сэтгэл минь Танаас зуурдаг.Таны баруун мутар намайг түшдэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 63