Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 6:3-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Миний сэтгэл ч ихэд шаналж байна.Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?

4. ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч,Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.

5. Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй,Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?

6. Би ёолсоор эцэж ядарч байна.Шөнө бүр би ороо хөвүүлж,Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.

7. Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн.Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.

8. Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд.Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.

9. ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөдЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.

10. Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.Тэд гэнэт ичин, ухрах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 6