Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 59:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Миний Бурхан Өөрийн хайр энэрлээр намайг угтан авна.Бурхан надад дайснууд уруугаа дээрээс харахыг зөвшөөрнө.

11. Тэднийг битгий хөнөөгөөч, эс тэгвэл миний хүмүүс мартана.Бидний бамбай болох Эзэн,Өөрийн хүч чадлаар тэднийг тарааж, тэднийг дорд болгооч.

12. Тэдний амны нүгэл бол уруулаас гарах үгс юм.Тэднийг өөрсдийнх нь бардамнал дотор,Мөн хэлдэг хараал, худлын төлөө бариулаач.

13. Уур хилэнгээр сөнөөгөөч. Тэднийг үгүй болтол нь сөнөөгөөч.Бурхан Иаковын дотор дэлхийн хязгаар хүртэл захирдгийг таниулаач.Села

14. Тэд үдшээр эргэж ирдэг бөгөөд нохой мэт ульж,Хотыг тойрон явдаг.

15. Тэд хоол хайн тэнүүчилж,Цадаагүй бол шөнөжин архирдаг.

16. Харин би Таны хүч чадлын тухай дуулна.Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна.Учир нь Та миний бат цайз,Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн.

17. Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна.Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 59