Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 58:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Ингэснээр тэд тарнийг чадварлагаар уншигч,Шидтэний дуу хоолойг сонсдоггүй юм.

6. Бурхан, тэдний аман дахь шүдийг нь хугалаач.ЭЗЭН, залуу арслангийн арааг хэмхлээч.

7. Тэднийг урсаж буй ус шиг урсган явуулаач.Түүнийг нумаа хөвчлөх үед сумыг нь хугарсан мэт болгооч.

8. Тэднийг явах үедээ задардаг эмгэн хумс шиг,Нарыг хэзээ ч үздэггүй дутуу төрсөн хүүхэд шиг болгооч.

9. Тогоонууд тань өргөст бутыг мэдрэхээс өмнөТэрээр ногооныг нь ч, шатаж буйг ч хуй салхиар хаман арилгана.

10. Өшөө авалтыг харахдаа зөв шударга хүн баярладаг.Тэрээр хорон муу хүний цусанд хөлөө угаана.

11. Тэгээд хүмүүс “Үнэхээр зөв шударга хүнд шагнал байдаг.Үнэхээр газар дэлхий дээр шүүдэг Бурхан байдаг” гэж хэлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 58