Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 57:6-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэд миний хөлд тор тавьсан.Сэтгэл минь бөхийв.Тэд миний өмнө нүх ухсан.Тэд түүний гүн уруу унацгаав.Села

7. Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна.Би дуулна, би магтан дуулна.

8. Зүрх минь, сэрээч!Босоо ятга болон ятга аа, сэрээч!Би үүрийн гэгээг сэрээнэ.

9. Өө Эзэн, би хүмүүсийн дунд Танд талархал өргөнө.Би үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.

10. Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөдТаны үнэн үүлсэд тулам агуу билээ.

11. Өө Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөмжлөгдөөч.Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр байг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 57