Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 55:9-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учирҮймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.

10. Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөдТүүний дотор гэм буруу болон худал байдаг.

11. Түүний дотор сүйрэл бий.Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.

12. Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ.Тийм байсан бол би тэсэхсэн.Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш.Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.

13. Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи,Миний анд нөхөр бөгөөд миний дотнын найз билээ.

14. Бид хамтдаа амттай яриа дэлгэж,Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан.

15. Тэдэн дээр үхэл гэнэт ирэг.Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг.Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.

16. Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.

17. Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөдТэрээр дууг минь сонсоно.

18. Надтай тэмцэлдэгч тэд олон учраасТэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.

19. Эртнээс сэнтийд залран буй нэгэн болохБурхан сонсоод тэдэнд хариулна.СелаТэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 55