Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 55:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөдТэрээр дууг минь сонсоно.

18. Надтай тэмцэлдэгч тэд олон учраасТэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.

19. Эртнээс сэнтийд залран буй нэгэн болохБурхан сонсоод тэдэнд хариулна.СелаТэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.

20. Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ.Тэр өөрийн гэрээг зөрчжээ.

21. Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан,Харин зүрхэнд нь дайсагнал байв.Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан,Гэвч тэд сугалсан илд мэт байв.

22. Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө.Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.

23. Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй.Харин би Танд итгэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 55