Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 52:3-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Чи сайнаас илүүгээр бузар мууг хайрладагҮнэнийг ярихаасаа илүүгээр худлыг хайрладаг.Села

4. Зальт хэл ээ,Чи хөнөөлт үг бүрийг хайрладаг.

5. Харин Бурхан чамайг үүрд сөнөөнө.Тэрээр чамайг авч хаян майхнаас чинь гаргаж,Амьдын газраас чамайг үндсээр чинь суга татан хаяна.Села

6. Зөв шударга хүн хараад, эмээжТүүнийг тохуурхан инээхдээ

7. “Харагтун, Бурханыг өөрийн хоргодох газар болгоогүй,Харин өөрийн баялгийн элбэг дэлбэгт итгэж,Хүсэл дотроо хүчтэй байсан хүн энэ байна” гэх болно.

8. Харин би бол Бурханы өргөөнд буй ногоон чидун мод мэт.Би Бурханы хайр энэрэлд мөнхийн мөнхөд итгэдэг.

9. Та үүнийг үйлдсэн учраас би Танд мөнхөд талархаж,Таны нэр сайн учир би Таны ариун хүмүүсийн өмнөТүүнд найдан хүлээнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 52