Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 51:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.

11. Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.

12. Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.

13. Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөдНүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.

14. Бурхан, миний авралын Бурхан,Намайг цусны буруугаас авраач.Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.

15. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулдМиний уруулыг нээгээч.

16. Учир нь Та тахилд баярладаггүй.Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.Та шатаалт тахилыг таалдаггүй.

17. Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.

18. Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.Иерусалимын хэрмийг барьж босгооч.

19. Тэгээд Та зөв шударга тахилууд,Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана.Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 51