Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 50:3-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.Түүний урд талд гал шатаж,Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.

4. Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулдДээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж

5. “Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул.Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм” гэдэг.

6. Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг,Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.Села

7. “Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно.Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ.Би бол Бурхан, чиний Бурхан билээ.

8. Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөдЧиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.

9. Би чиний гэрээс залуу бухыг ч,Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.

10. Учир нь ойн амьтан бүр,Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.

11. Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөдХээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм.

12. Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан.Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.

13. Би бухнуудын махыг идэж,Хуцнуудын цусыг уух гэж үү?

14. Бурханд талархлын өргөлийг өргөж,Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.

15. Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.Би чамайг аврах бөгөөдЧи Намайг хүндэтгэх болно”.

16. Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа“Миний тогтоолуудыг зарлан,Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?

17. Чи сахилгажуулалтыг үзэн ядаж,Үгсийг минь үл тоодог.

18. Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөдЧи завхайрагчидтай нэгддэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 50