Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 50:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Бурханд талархлын өргөлийг өргөж,Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.

15. Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.Би чамайг аврах бөгөөдЧи Намайг хүндэтгэх болно”.

16. Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа“Миний тогтоолуудыг зарлан,Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?

17. Чи сахилгажуулалтыг үзэн ядаж,Үгсийг минь үл тоодог.

18. Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөдЧи завхайрагчидтай нэгддэг.

19. Чи амаа бузар мууд өгдөг бөгөөдЧиний хэл заль мэхийг зохиодог.

20. Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг.Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.

21. Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан.Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон.Би чамайг зэмлэж,Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 50