Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 5:6-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Худал яригчдыг Та устгадаг.Цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ЭЗЭН жигшдэг.

7. Харин миний хувьд гэвэл,Таны элбэг хайр энэрлээр Таны өргөөнд орж,Таны ариун сүмд Таныг хүндэтгэн бөхийнө.

8. ЭЗЭН, дайснуудын минь улмаасТа намайг Өөрийн зөв шударгаар хөтлөөч.Миний өмнө Өөрийнхөө замыг тэгшитгээч.

9. Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.Тэдний зүрх сэтгэл нь сүйрэл юм.Тэдний хоолой нь онгорхой булш юм.Тэд хэлээрээ магтан хөөрөгддөг.

10. Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!Өөрсдийнх нь арга залиар тэднийг унагаач!Үй түмэн алдаа зөрчил дотор нь тэднийг хөөн гаргаач,Учир нь тэд Таны эсрэг тэрсэлдэг билээ.

11. Харин Танд хоргодогч бүгд баяр хөөртэй байж,Та хамгаалсан учир мөнхөд баярлан дуулах болно.Таны нэрийг хайрлагчидТанд баясна.

12. Учир нь зөв шударга хүнийг ерөөдөг ньЭЗЭН, Та билээ.Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 5