Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 49:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бүх хүмүүс ээ, үүнийг сонс.Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.

2. Дээдэс доодос,Баян ядуу хамтдаа сонсоцгоо.

3. Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөдМиний зүрхний бясалгал нь ухаарал байх болно.

4. Би сургаалт үгэнд чих тавина.Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна.

5. Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед,Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ?

6. Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж,Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг.

7. Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй,Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.

8. Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөдТүүнийг мөнхөд төлж баршгүй.

9. Энэ бол түүнийг мөнхөд амьдарч,ялзралыг үзэхгүйн тулд юм.

10. Учир нь мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг.Мунхаг болон ухаангүй нь хамт сөнөн,Эд хөрөнгөө бусдад үлдээдэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 49