Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 45:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Тирийн охин бэлэгтэй ирж,Хүмүүсийн дундах баячууд чиний хайр хишгийг гуйна.

13. Хааны охин ордон дотроо бүх цог жавхланг эдэлж,Түүний хувцас нь алтаар хээлэгджээ.

14. Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн ирэв.Түүний үйлчлэгч найз бүсгүйчүүдийг ч араас нь дагуулан хаанд аваачна.

15. Тэд баяр баясгалантайгаар хүргэгдэн ордонд орох болно.

16. Та нарын эцэг өвгөдийн байранд хөвгүүд тань байна.Та тэднийг бүх дэлхийд хаад болгоно.

17. Би Таны нэрийг үеийн үед сануулна.Тиймээс ард түмэн Танд мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөнө.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 45