Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 45:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Миний зүрхэнд сайн үг бялхам байна.Би өөрийн шүлгээ Хаанд зориулъя.Миний хэл бол чадварлаг зохиолчийн бийр юм.

2. Та бол хүний хөвгүүдээс гойд сайхан юм.Таны уруул нигүүлслээр дүүрэн.Тиймээс Бурхан Таныг мөнхөд ерөөсөн билээ.

3. Хүчит Нэгэн, Өөрийн цог жавхлан болон сүр хүчтэйгээрТашаандаа илдээ зүү.

4. Үнэн, дөлгөөн байдал, зөв шударгын төлөөӨөрийн сүр хүч дотор ялгууснаар мордооч.Баруун гар тань Танд айдас төрүүлэм зүйлсийг заана.

5. Таны сумнууд хурц. Тэдгээр нь Хааны дайснуудын зүрхийг сүлбэнэ.Ард түмнүүд Таны өмнө унадаг.

6. Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнхөд болой.Шударга ёсны очирт таяг бол Таны хаанчлалынх юм.

7. Та зөв шударгыг хайрлаж, хорон мууг үзэн ядсан.Тиймээс Бурхан, Таны Бурхан ТаныгБаяр баяслын тосоор анд нөхдийн чинь дээр залж тосолсон.

8. Таны бүх хувцас гүгэл, зуун наст ба кассиагийн үнэртэй.Зааны ясан ордноос гардагУтсан хөгжмийн зэмсгүүд Таныг баясгажээ.

9. Таны эрхэм хатагтай нарын дунд хаадын охид байдаг.Таны баруун гар талд Офирын алтаар гоёсон хатан зогсдог.

10. Сонс, охин оо, анхааран чагна.Өөрийн ард түмэн хийгээд эцгийнхээ гэрийг март.

11. Тэгвэл Хаан чиний гоо үзэсгэлэнд сэтгэл татагдана.Тэр чиний Эзэн учир Түүнд бөхийн мөргө.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 45