Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 44:15-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөдМиний доромжлол намайг дүүргэжээ.

16. Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.

17. Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөдБид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.

18. Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөдБидний алхмууд Таны замаас хазайгаагүй.

19. Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж,Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.

20. Хэрэв бид өөрсдийн Бурханы нэрийг мартсан,Эсвэл гараа харийн бурхан уруу сунгасан бол

21. Бурхан үүнийг олж илрүүлэхгүй байсан гэж үү?Учир нь Тэрээр зүрхний нууцыг мэддэг юм.

22. Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг.Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.

23. Эзэн, босооч. Юунд Та унтана вэ?Сэрээч, биднийг бүү мөнхөд орхиоч.

24. Юунд Та нүүрээ нууж, бидний зовлон, дарамтыг мартана вэ?

25. Учир нь сэтгэл маань тоос шороонд дарагдав.Бидний бие газарт наалддаг.

26. Босооч, бидэнд тусалж,Өөрийн хайр энэрлийн төлөө биднийг авраач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 44