Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 44:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Та Өөрийн хүмүүсийг үнэгүй шахам худалддаг бөгөөдТэднийг худалдсанаар ямар ч ашиг аваагүй.

13. Та биднийг хөршүүдэд маань ичгүүр,Эргэн тойрныхонд маань элэглэл, тохуурхал болгодог.

14. Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл,Хүмүүсийн дунд шившиг болгосон.

15. Миний шившиг өдөржин миний өмнө байдаг бөгөөдМиний доромжлол намайг дүүргэжээ.

16. Энэ нь намайг буруушааж, зэмлэдэг нэгний дуунаас,Дайсан хийгээд өшөө авагчийн оршихуйгаас болой.

17. Энэ бүхэн бидэнд тохиолдсон боловч бид Таныг мартаагүй бөгөөдБид Таны гэрээнд хуурамчаар хандаагүй.

18. Бидний зүрх эргэж буцаагүй бөгөөдБидний алхмууд Таны замаас хазайгаагүй.

19. Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж,Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 44