Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 40:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Учир нь тоо томшгүй бузрууд намайг тойрчээ.Би харж чадахгүй болтол гэм буруундаа баригджээ.Тэдгээр нь миний толгой дахь үснээс ч илүү олон бөгөөд зүрх минь ч мохжээ.

13. ЭЗЭН, намайг аврахаар таалаач.ЭЗЭН, надад туслахаар хурдлаач.

14. Миний амийг устгахаар хайгчдыгХамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч.Намайг шархлахад баярлагчдыгУхрааж, шившиг болгооч.

15. Надад “Ха, ха!” гэгчдийгӨөрсдийнх нь ичгүүрээр сүрдүүлээч.

16. Таныг эрэн хайгч бүхнийг Өөрийнхөө дотор баярлуулаач.Таны авралыг хайрлагсдаар“ЭЗЭН дээдлэгдэх болтугай” гэж үргэлж хэлүүлээч.

17. Би зовж зүдэрсэн, гачигдсан болохоор Эзэн намайг бодох болтугай.Та бол миний тусламж хийгээд миний аврагч.Бурхан минь ээ, бүү хойшлуулаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 40