Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 40:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би ЭЗЭНийг тэвчээртэйгээр хүлээсэн.Тэр над уруу ойртож, миний хашхирахыг сонссон.

2. Тэр намайг сүйрлийн нүхнээс,шавар шавхайнаас татан гаргаж,Алхмыг минь бат бэх болгон миний хөлийг хадан дээр тавьсан.

3. Тэр миний аманд шинэ дуу болох бидний Бурханд өргөх магтаалын дууг оруулав.Олон хүн хараад эмээж,ЭЗЭНд итгэх болно.

4. ЭЗЭНийг өөрийн итгэлээ болгож,Бардамнагчид, эсвэл хуурмаг уруу хазайгчид уруу эргээгүй хүн ерөөлтэй еэ!

5. Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшгууд болоодБиднийг бодсон Таны бодол санаанууд олон юм.Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй.Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч тэд тоолшгүй олон юм.

6. Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй.Та чихийг минь нээсэн.Шатаалт тахил болон нүглийн төлөөх тахилыг Та шаардаагүй.

7. Тэгэхэд би “Харагтун, би ирлээ.Хуйлмал номд миний тухай бичсэн байдаг.

8. Бурхан минь ээ, би Таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм.Таны Хууль миний зүрхэнд бий” гэж хэлсэн.

9. Би зөв шударга байдлыг агуу их цуглаанд тунхагласан.ЭЗЭН, харагтун, би уруулаа хамхихгүйгТа мэднэ шүү дээ.

10. Би Таны зөв шударга байдлыг зүрхэндээ нууцлаагүй.Би Таны итгэлтэй байдал хийгээд Таны авралын талаар тунхагласан.Би Таны хайр энэрэл хийгээд Таны үнэнийг агуу их цуглаанаас нуугаагүй.

11. ЭЗЭН, Та Өөрийн өршөөлийг надаас бүү зайлуулаач.Өөрийн хайр энэрэл хийгээд үнэнээр намайг үргэлж хамгаалаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 40