Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 39:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. “Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулдӨөрийн зам мөрийг сахих болно.Хорон муу хүн миний өмнө байх зуурБи амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.

2. Би үг дуугүй байж,Би сайныг ч дуугараагүй бөгөөдМиний шаналал ихсэж байна.

3. Миний зүрх дотор минь халуун оргиж,Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв.Тэгээд би хэлээрээ ярьсан.

4. “Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч.Хэр сул доройг минь надад мэдүүлээч.

5. Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм.Села

6. Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.

7. Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?Миний найдвар Танд л байна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 39