Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 38:4-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.

5. Миний мунхгаас болжШархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.

6. Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.Би бүхэл өдрийн турш гашуудан явна.

7. Ууц нуруу минь халуу шатаж,Махан биед минь эрүүл газар гэж үгүй.

8. Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.

9. Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.

10. Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.Нүдний минь гал ч бөхсөн.

11. Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөдГамшгаас минь зугтдаг.Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.

12. Миний амийг эрэгчид урхи тавьдаг.Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж,Өдөржингөө заль мэхийг сэддэг.

13. Харин би дүлий хүн шиг үл сонсдог.Мөн амаа эс нээдэг хэлгүй хүн шиг байна.

14. Тийм ээ, би бол огт сонсдоггүй,Аманд нь зэмлэл байдаггүй хүн мэт байна.

15. Учир нь, ЭЗЭН, би Танд найддаг.Миний Бурхан ЭЗЭН, Та хариулах болно.

16. Учир нь би “Хөл алдах үед минь өөрсдийгөө миний эсрэг өргөмжлөхТэд надаас болж бүү баярлатугай” гэж хэлсэн.

17. Учир нь би унахад бэлэн бөгөөдӨвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.

18. Би гэм буруугаа улайдаг.Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 38