Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 38:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Учир нь би унахад бэлэн бөгөөдӨвчин шаналал минь үргэлж миний өмнө байдаг.

18. Би гэм буруугаа улайдаг.Нүглээсээ болж би санаа зоволтоор дүүрэн байна.

19. Харин миний дайснууд идэвхтэй, хүчтэй бөгөөдНамайг утга учиргүйгээр үзэн ядагчид олон байна.

20. Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.

21. ЭЗЭН, намайг бүү орхиоч.Бурхан минь ээ, надаас бүү хол байгаач.

22. Миний аврал болох Эзэн,Надад туслахаар хурдлаач.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 38