Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 38:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭН, Өөрийн хилэн дотроо намайг бүү зэмлээч,Өөрийн шатаж буй ууран дотроо намайг бүү гэсгээгээч.

2. Учир нь Таны сум намайг нэвт сүлбэж,Таны мутар намайг доош дарсан.

3. Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй.Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.

4. Учир нь миний гэм буруу толгойгоос минь давжээ.Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна.

5. Миний мунхгаас болжШархнууд минь хувилж, муухай үнэр ханхлуулна.

6. Намайг мушгин ихэд бөхийлгөжээ.Би бүхэл өдрийн турш гашуудан явна.

7. Ууц нуруу минь халуу шатаж,Махан биед минь эрүүл газар гэж үгүй.

8. Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ.Зүрхний минь шаналлаас болж би ёолдог.

9. Эзэн, миний бүх хүсэл Таны өмнө байна.Миний санаа алдах дуу Танаас нууцлагдаагүй байна.

10. Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг.Нүдний минь гал ч бөхсөн.

11. Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөдГамшгаас минь зугтдаг.Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.

12. Миний амийг эрэгчид урхи тавьдаг.Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж,Өдөржингөө заль мэхийг сэддэг.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 38