Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 37:26-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг.Түүний үр удам нь ерөөлтэй юм.

27. Бузраас хагацаж, сайныг үйлд,Тэгвэл чи мөнхөд орших болно.

28. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөдӨөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй.Тэд мөнхөд хамгаалуулсан,Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.

29. Зөв шударга хүн газар нутгийг өвлөж,Түүнд мөнхөд оршин суух болно.

30. Зөв шударга хүний ам нь мэргэн үгийг хэлдэг бөгөөдТүүний хэл нь шударга үгийг өгүүлдэг.

31. Түүний зүрхэнд Бурханых нь хууль оршдог.Түүний алхамд алдаа байхгүй.

32. Хорон муу хүн зөв шударга хүнийг анаж,Түүнийг хорлох боломжийг хайдаг.

33. ЭЗЭН түүнийг хорон санаатны гарт орхихгүй,Эсвэл шүүгдэх үед нь түүнийг буруушаахгүй.

34. ЭЗЭНийг хүлээж, Түүний замаас бүү гар,Тэгвэл газар нутгийг өвлүүлэхээр Тэр чамайг өргөмжилнө.Хорон муу хүн таслагдахад чи үүнийг үзэх болно.

35. Төрөлх хөрсөндөө ургаж буй саглагар мод шиг өөрийгөө сагсайлган ургуулдагХорон муу, харгис хүнийг би харсан билээ.

36. Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон.Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.

37. Гэм зэмгүй хүнийг тэмдэглэж,Шулуун шударга хүнийг харагтун.Учир нь амар амгалан хүн сайн сайхныг авна.

38. Харин нүгэлтнүүд цөмөөрөө устгагдана.Хорон муу хүний хойч үеийнхэн ч таслагдана.

39. Харин зөв шударга хүний аврал ЭЗЭНээс ирдэг.Тэрээр бэрх цагт тэдний хүч чадал юм.

40. ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг.Тэд Түүний дотор хоргоддог учраасТэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 37