Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 37:13-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Түүний өдөр ирж буйг хардаг учраасЭзэн түүнд инээдэг.

14. Зүдрэгсэд ба гачигдагсдыг хөсөр унагаж,Үйлсээрээ шулуун шударга хүмүүсийг алахаарХорон муу хүн илд сугалж, нумаа хөвчилжээ.

15. Тэдний илд өөрсдийнх нь зүрхэнд зоогдож,Нумууд нь хугарах болно.

16. Зөв шударга хүний жаахан юм ньХорон санаат олны элбэг байдлаас хавьгүй дээр юм.

17. Учир нь хорон санаатны гар нь хугалагдана,Харин зөв шударга хүнийг ЭЗЭН дэмждэг.

18. ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг.Тэдний өв мөнхөд байна.

19. Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөдӨлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна.

20. Харин хорон муу хүн мөхнө.ЭЗЭНий дайснууд бэлчээрийн цэцгүүд мэт болж,Утаа мэт замхардаг.

21. Хорон муу хүн зээлж, буцаан өгдөггүй.Харин зөв шударга хүн нигүүлсэн өгдөг.

22. Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө,Харин Түүгээр хараагдагсад таслагдана.

23. Хүний алхмууд ЭЗЭНээр тогтоогддог бөгөөдТүүний замд Тэр баярладаг.

24. Тэрээр бүдрэвч, газар хөсөр унахгүй. Учир ньЭЗЭН Өөрийн гараар түүнийг түшдэг.

25. Би залуугаасаа хөгширтлөөЗөв шударга хүн хаягдахыг,Үр удам нь талх гуйж байхыг үзээгүй.

26. Тэр үргэлж нигүүлсэн хайрлаж, зээлүүлдэг.Түүний үр удам нь ерөөлтэй юм.

27. Бузраас хагацаж, сайныг үйлд,Тэгвэл чи мөнхөд орших болно.

28. Учир нь ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөдӨөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй.Тэд мөнхөд хамгаалуулсан,Харин хорон муу хүний үр удам таслагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 37