Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 37:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов,Бурууг үйлдэгчдэд бүү атаарх.

2. Учир нь тэд өвс шиг удахгүй хатан хорчийж,Ногоон ургамал шиг хагдрах болно.

3. ЭЗЭНд итгэж, сайныг үйлд.Газар нутагт оршин сууж, итгэлтэй байдлыг хоол хүнсээ болго.

4. ЭЗЭНд баярлагтун.Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө.

5. Өөрийн замыг ЭЗЭНд даатга,Мөн Түүнд итгэж найд.Тэгвэл Тэр биелүүлж өгнө.

6. Тэр чиний зөв шударгыг гэрэл мэт,Чиний шударга хэргийг үд дундын гэрэл мэт илэрхий болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 37