Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 35:2-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Халхавч, бамбайгаа баринНадад туслахаар босооч.

3. Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал.Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.

4. Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач.Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.

5. Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй,Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.

6. ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөнЗамыг нь харанхуй, халтиргаатай болгооч.

7. Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан,Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.

8. Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж,Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг.Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.

9. Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж,Түүний авралд баясна.

10. Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ?Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс,Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 35