Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 35:17-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс,Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!

18. Би Танд их чуулганд талархал өргөнө.Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.

19. Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга.Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.

20. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.

21. Тэд над уруу амаа том ангайлгадаг.Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ.

22. ЭЗЭН, Та үүнийг харсан билээ.Бүү дуугүй байгаач.Эзэн, надаас бүү хол байгаач.

23. Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,Миний хэргийн төлөө босооч.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 35