Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дуулал 35:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн.Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөдМиний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.

14. Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн.Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.

15. Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав.Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж,Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.

16. Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэтТэд над уруу шүдээ хавирсан.

17. Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс,Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!

18. Би Танд их чуулганд талархал өргөнө.Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.

19. Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга.Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.

20. Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.

бүрэн бүлгийг уншина уу Дуулал 35